Шилдэг 24 ном

2009-12-24 13:05

“ИНТЕРНОМ” НОМЫН ИХ ДЭЛГҮҮР


“GRAND BOOK 2009” ШИЛДГИЙН ШИЛДЭГ 10 НОМ


1.    Хэрэглээний гарын авлага


Номын нэр: “Хүчирхэг уншихуй”
Зохиогч: Рик Остров
Орчуулсан: М.Ганзориг
Хурдан унших нэг сарын курс. Ямарч материалыг маш хурдтай, зөв ойлгож унших чадварыг олгоно. Уншиж л туршлагын хүрээгээ их хэмжээгээр нэмэгдүүлж болох бөгөөд зөвхөн үүгээр цаг хугацааны хил хязгаарыг сөрж болно. Уншихыг өөр юугаар ч орлуулах боломжгүй.


2.    Эрүүл мэнд, гэр бүл


Номын нэр: “Эртний түвдийн залуужуулах нууц жор”
Эрхлэн гаргасан:  Амжилтын хөтөч ТББ
Түвдийн ард түмний, тэр дундаа буддын сүм хийдийн лам нарын хийдэг иогийн гайхамшигт дасгалуудын төгс хослолыг өнөөгийн бид хийж сурснаар нас залуу, бие эрүүл, урт удаан наслах боломжтой тухай энэ номонд өгүүлсэн байдаг. Хөгшин хүмүүс эдгээр дасгал, зөвлөмжүүдийг /хооллох/ гэх мэт дагаж мөрдсөөр 20, 30 насаар залуужсан тухай эндээс та олж уншина.


3.     Хүүхдийн ном


Номын нэр: “Миний анхны ном” /цуврал/
Эрхлэн гаргасан: “Жангар” хүүхдийн номын  редакци
9-24 сартай  хүүхдүүдэд зориулсан анхны цуврал ном. Хүүхдийн гэртээ байгаа танил зүйлээс авахуулаад тэдэнд зориулсан шүлэг, үлгэрүүд байсан.


4.      Шашин


Номын нэр: “Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд”
Эмхэтгэсэн: Бурханч лам Г.Пүрэвбат
Монгол болон хүн төрөлхтний ирээдүйн тухай үнэн зөв илт айлдсан 10 гаруй бурхад, богд хутагт нарын айлдсан 20 гаруй зохиолын эмхэтгэл, түүхийг тайлан унших тайлбартай болно. Эдгээр зохиолууд нь 2500 жилийн өмнөөс 8-р богдыг хүртлэх хугацаанд зохиогдон нийт монголчуудын гэр бүлд шүтээн болж ирсэн судрууд болно.


5.     Танин мэдэхүй, эзотерик


Номын нэр:”Нууц”
Зохиогч: Ронда Бёрн
Орчуулсан: Э.Туул
 “Санаа сайн бол заяа сайн” гэдэг амьдралын алтан үнэний  тухай ном билээ. Хүний хүсэл мөрөөдөл бүхэн амьдралд биелэх зайлшгүй нигууртай гэдгийг эрдэмтдийн үг хүмүүсийн яриа, бодит баримтаар батлан бичжээ. Ронда Бёрний  энэ зохиолыг уншсанаар хүн хүссэнээ яаж олж авах бүтээх, өөрийн болгох тэрхүү үндэс нь юу вэ гэдгийг олж мэдэх болно.


6.     Толь бичиг, хэл шинжлэл


Номын нэр: Оксфорд-Монсудар  Англи-монгол толь бичиг
Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар
Монгол улс дэлхийн бусад улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн тэлж байгаа өнөө үед гадаад хэлийг эзэмших шаардлага маш өндөр болж Оксфорд-Монсударын “Англи-Монгол толь бичиг” англи хэл суралцагчдын хамгийн эрэлт хэрэгцээтэй толь бичгийн нэг болоод байна. Энэхүү толь бичиг нь ижил төрлийн толь бичгүүдээс хамгийн бүрэн төгс болж чадсан болно. 90 гаруй мянган үг хэллэг, 135000 гаруй орчуулга хагас сая гаруй үгийн утга, хувирал дуудлагыг багтааж албан хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан дуудлага бичлэгийг агуулж, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн толь юм.


7.    Түүх, нийгэм


Номын нэр:”Миний амьдралын түүх”
Зохиогч: Хиллари Клинтон
Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар
Хиллари Клинтон Бүгд найрамдахчуудын Goldwater Girl гэгдэж, дараа нь оюутны хөдөлгөөнд оролцож, улмаар Ардчиллынхны талд “урвасан” юм. Тэр АНУ-ын тэргүүн хатагтай байхдаа, “жинхэнэ нууц ерөнхийлэгч” гэгдэж, Нью-Йоркоос сенатад сонгогдож байв. Тэр дэлхийн хамгийн том албанд өрсөлдөхөөр зориглосон анхны эмэгтэй байв. Илэн далангүй эмэгтэйн сэтгэл  догдлом Х.Клинтоны дурсамж энэ номд оржээ. Интерномын их дэлгүүрт 3 дахь жилдээ борлуулалтаараа тэргүүлж байна.


8.     Уранзохиол


Номын нэр: “Анна Каренина”
Зохиогч: Лев Толстой
Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар
Дэлхийн утга зохиолын XXI зууны сор зохиолчдын нэг Л.Толстойн зохиол нь олон үндэстний хэл дээр хөрвүүлэгдэж, сая сая хувиар хэвлэгдсэн нь түүний хэр чансаатай бүтээл вэ гэдгийг төвөггүй тодорхойлдог. Анна Каренина гэдэг нөхөрт гарсан баян бүсгүй  жавхаалаг офицер Ворнскийд өгсөн эмгэнэлт, нууцхан дурлалын тухай  уг романд өгүүлнэ. Орос оронд ноёрхсон ёс суртал, зан үйл, үзэл санаа түүний баатруудаар дамжуулагдан дүрслэгджээ. Интерномын Grand book 2008 шилдэгийн шилдэг номоор шалгарч байсан.


9.     Арга барил, ур чадвар


Номын нэр: “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг”
Зохиогч: Нам Ин Сүк
Орчуулсан: О.Оюунжаргал
Үнэ:11800
Уг номын гол онцлог нь эмэгтэй хүн залуу насаа буюу 20-30 насандаа хэрхэн өнгөрөөх ёстой, юу хийж яаж амьдарвал цаашдын амьдрал гэрэл гэгээтэй, элбэг хангалуун аз жаргалтай байх вэ? Гэдэг талаар зөвлөгөө өгдөг. Мөн сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүдийн зан төлөв, чиг хандлага ямар байдаг талаар жишээ аван зөвлөмж өгдөг.

 


“GRAND BOOK 2009” ОНЫ ШИЛДЭГ 10 НОМ


1.    Хэрэглээний гарын авлага


Номын нэр: “Power Point”-2007
Зохиогч: Т.Батханд, Т.Батгэрэл
Бүх төрлийн мэдээлэл текст,дүрс бүх төрлийн зураг хүснэгт, график, бүдүүвч, схем, дуу чимээ, хөгжим, яриа аудио бичлэгийг слайд буюу танилцуулганд оруулж болно. Энэ бүгдийг хэрхэн өөрчлөх,  форматлах, хөдөлгөөнтэй болгох  бичлэг хийх, тоглуулах холбоосуудыг яаж  ашиглах боломжуудын талаар дэлгэрэнгүй өгүүлж, ойлгомжтой хялбар болгох үүднээс бүх үйлдлийг алхам алхамаар нь дугаарлан, холбогдох зураг, жишээгээр тайлбарлан орууллаа.


2.    Бизнес, эдийн засаг


Номын нэр: “Тэрбумтан шиг сэтгэ”
Зохиогч: Дональд Трамп&
Эрхлэн гаргасан: О.Чинбаяр
Энэ номын гол онцлог нь аливаа хүн сэтгэн бодож уйгагүй мэрийх аваас хийж буй ажил, бизнестээ амжилт олж болдог тухай өөрийн туулсан амьдрал дээр тулгуурлан тун сонирхолтойгоор бичсэнд оршино.


3.    Эрүүл мэнд, гэр бүл


Орчуулсан:Б.Энх-Амгалан
Номын нэр: “Өглөөний хүн”
Цаг хугацааг, ялангуяа өглөөний сайхан цагийг үр бүтээлтэй, өгөөжтэй ашигласнаар амьдралаа хэрхэн өөрчилж, амжилтанд хүрч, аз жаргалтай амьдарч болох тухай өгүүлсэн.


4.     Хүүхдийн ном


Номын нэр:“Цондоолой Цүндээлэй хоёр” 10 цуврал комик ном
Эрхлэн гаргасан: “Ирмүүн” мальтимедиа
Хотын сэргэлэн охин Цондоолой түүний хайртай ишиг Цүндээлэйд тохиолдсон санаанд оромгүй адал явдлууд, шинэхэн танилцсан найзуудын тусч сайхан сэтгэлийг өгүүлдэг. Монгол үндэстэний ёс заншил, хөдөөгийн амьдрал, жинхэнэ найзуудын үнэнч нөхөрлөлийг харуулсан. БСШУЯамны “ 2007 оны шилдэг ном” өргөмжлөлийг хүртэж хүүхдийн шилдэг номоор шалгарсан.


5.     Шашин


Номын нэр:”Алтангэрэл судар”
Орчуулсан: С.Гантөмөр
“Эдийн тэнгэр Алтангэрэл судар”-ыг манай монголчууд эрт дээр үеэс хүндлэн айл болгон хоймортоо залж ирсэн уламжлалтай.
Монголчуудын соёл өв уламжлал, үндэсний дархлаа болсон бурхны шашны гол хөлгөн судруудын нэг. Алтангэрэл судрын энэхүү орчуулга нь буддын гүн ухааны өндөр ур чадвар мэргэжлийн түвшний шаардлагад нийцсэнээр орчин үеийн хэллэгтэй болж чадсан ном юм.


6.     Танин мэдэхүй, эзотерик


Номын нэр: “Далд ухамсар бүхнийг чадна”
Зохиогч: Джон Кехо
Эмхэтгэн гаргасан: Монголын психотроникийн хүрээлэн
Хүний далд ухамсар гэж юу болох, түүний хүч чадлыг юунд яаж ашиглаж болохыг тайлбарласан ном.Логик сэтгэлгээ тус болох чадваргүй үед далд ухамсарт агуулагддаг асар их нөөц бололцоог ашиглах нь хамгийн хүнд бэрх асуудлыг шийдэхэд туслах болно.Та энэхүү номыг уншсанаар хүссэндээ хүрэх бүхий л аргыг олж мэднэ.


7.     Толь бичиг, хэл шинжлэл


Номын нэр: “Багшгүйгээр англи хэл сурцгаая”
Орчуулсан:Б.Уранбилэг /Ph.d/
Зах зээл хөгжсөн даяарчлалын өнөө үед хүн бүхний хэрэглээ болж байгаа англи хэлний мэдлэгийг хамгийн хямд үнээр чанартай өгөхийг зорьсон. Англи хэлийг анхан шатнаас нь цэгцтэй сурахыг хүссэн, олон үг мэддэг хирнээ санаагаа илэрхийлж дүрмээ сонгож чадахгүй байгаа бүх насны хүмүүст зориулан орчин цагийн монгол хэлээр маш энгийн үг хэллэгээр ойлгомжтой тайлбартайгаараа онцлог ном болсон.


8.    Түүх, нийгэм


Номын нэр:”Мөхөшгүй найдварын гал”
Зохиогч: Барак Обама
Орчуулсан: Б.Дөлгөөн, М.Отгонпүрэв, Б.Индра
Энэ ном өнөө цаг үеийн улс орны хөгжилд, энгийн бодитой эрүүл саруул сэтгэлгээ оновчтой зөв шийдвэр удирдагчаасаа авахуулаад улс төрийн нам хүчин хүн зонд хэрхэн ус агаар мэт хэрэгтэйг алсын Америк орны жишээн дээр тодорхой өгүүлэх болно. Африк гаралтай өнгөт арьст залуу ард түмнийхээ олонхийн саналаар Ардчилсан намаас  сонгогдсон Барак Обамагийн тухай өгүүлэх болно.


9.     Уран зохиол


Номын нэр: “Сургамжит өгүүллэгүүд” 1.2.3
Эрхлэн гаргасан: “Эмпати” төв
Хэдэн жилийн хөдөлмөрөөр бүтсэн энэхүү энгүүн номын цувралд хүмүүсийн зан чанар, хүний мөс, сэтгэл санаа, хоорондын харилцаа, амьдарч буй орчны нөлөөг өгүүлдэг. Утга агуулгаараа хүнд нэгийг бодогдуулсан энэхүү өгүүллэгүүдээр бяцхан мэдлэг бага зэрэг дурсамж, хэсэгхэн аз жаргал хүртээхийг зорьсон. Зүгээр нэг уншаад өнгөрөх өөр. Харин өгүүллэг болгоныг тогтон уншиж сэтгэлдээ амилуулах аваас таны сэтгэлийн гүндэх чавхдасыг хөглөхөөс гадна ерөнхий мэдлэгийн санд өөрийн хувь нэмрээ оруулна.

Номын нэр: “Ногоон нүдэн лам”
Зохиолч: Ц.Оюунгэрэл, Жеффи Л.Фолт
Номын нэр: “Ногоон нүдэн лам”  Энэхүү номонд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж байсан залуу лам Баасангийн хайр дурлал, амьдрал, хэлмэгдлийн түүхийг өгүүлнэ. Зохиолыг үнэн бодит түүхээс сэдэвлэн бичжээ.


10.    . Арга барил, ур чадвар


Номын нэр: “Өнөөдөр амьдрах зарчим”
Зохиогч: Жон Максвэл
Орчуулсан: М.Амартайван
Энэхүү ном нь уг номын зохиолч өөрийн амьдралын туршлага дээр үндэслэгдэн бичигдсэн. Хүн бүрт өнөөдөр гэсэн өдөр өгөгддөг. Харин тэрхүү өнөөдрийг хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлэх 12 зарчмын талаар уг номонд өгүүлдэг.


“GRAND BOOK 2009” Оны онцлох 5-н ном


“Grand book 2009” хамгийн богино хугацаанд олны уншигчдын хүртээл болсон “Оны онцлох” ном.


1.    Номын нэр: “Монголын их хатдын нууц товчоо”


Зохиогч: Жак Уэтэрфорд
Энэхүү ном 2009 оны 10 дугаар сарын 19-д тус дэлгүүрт анх нээлтээ хийсэн цагаасаа хойш олны сонирхол татаж шуугаан тарьж байгаа билээ. Номонд Монголын их хатдын тухай, өнөө болтол олдоогүй нууцлагдсан  баримтууд бичигдсэн болно. Их монгол гүрний болон дэлхийд өөрийн түүхээ дархлан үлдээж чадсан гайхамшигт Монгол хатдын тухай сонирхол татам мэдээллүүдтэй учир уншигчдийн сонирхолыг татаж богино хугацаанд олны хүртээлд очлоо. Уг ном удахгүй  АНУ төдийгүй дэлхийн олон оронд хэвлэгдэхээр бэлтгэгдэж байна.


“Grand book 2009” шилдэг маркетингтай “Оны онцлох” ном.


2.    Номын нэр: “Залуу хүний ширээний ном”


Зохиогч: П.Баясгалан
Уг номын анхны хэвлэлт богино хугацаанд борлогдож дууссан ба номын сурталчилгаа, хүмүүст хүргэх, маркитингийг сайн зохион багуулсан тул хамгийн маркитинг сайтай номоор онцлон шалгаруулав. Номонд шинэ үеийн залуусын мэдэх ёстой дэлхийн иргэн болох 8 түлхүүр, залуу хүний заавал уншвал зохих тус бүр 100 “шилдэг ном”, судалвал зохих “цахим хуудас”, “шилдэг дэлхийн сургууль”, “суут хүмүүс”, “сонгодог хөгжим”, “тэргүүн тэрбумтан” зэрэг мэдлэгийн өргөн хүрээг хамарч чаджээ.


“Grand book 2009” борлуулалтаараа тэргүүлсэн “Оны онцлох” сонсдог ном.


3.    Номын нэр: “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь”


Зохиогч: Бодо Шефер, Орчуулсан: С.Энхбат
Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь хэмээх энэ ном Монголд төдийгүй дэлхийн олон хэлнээ орчуулагдан гарч Bestseller номын жагсаалтыг тэргүүлж байгаа сонгодог бүтээл. Ном унших цаг заваар тааруу, өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг ажил хэрэгч хүмүүст зориулан сонсдог хэлбэрээр гаргасан шинэлэг бүтээл нь сонсдог номуудын борлуулалтыг тэргүүлж байна.


“Grand book 2009” борлуулалтаараа тэргүүлсэн “Оны онцлох” сэтгүүл.


4.    Номын нэр: “UP TOUN”


Зохиогч: “UP TOUN” сэтгүүлийн газар
“UP TOUN” сэтгүүл нь манай дэлгүүрийн сэтгүүлийн борлууллалтаар тэргүүлж уншигчдийн хамгийн сонирхон авдаг сэтгүүл тул оны онцлох сэтгүүлээр шалгаруулж байна.  Тус сэтгүүл нь урлаг соёл, оддын амьдрал,