Шинэ Ном : Хөл бөмбөг

2010-02-08 09:24

Хөл бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татах шинэ ном худалдаанд гарлаа.

Энэхүү номонд  Хөл бөмбөгийн  “ХААН”  Пеле болон түүний дотны найз, Бразилын ард түмэнд “БУРХАН” мэт хүндлэгддэг, нэг хөл нь нөгөө хөлнөөсөө 8см богино боловч  Бразилын шигшээ багийг 2 дахь удаагаа дэлхийн аварга болоход нь уран гоё тоглолтоороо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, хар санаагүй гэнэн сайхан сэтгэлээсээ болоод тухайн үеийн Бразилын хөл бөмбөгийн хатуу ширүүн дарамтанд бараг гуйлгачин болтлоо хэлмэгдсэн  алдарт хөл бөмбөгчин дэлхийн хошой аварга Гарринча нарын тухай, тэдэнтэй тухайн үед хийсэн ярилцлага болон 1958, 1962 онд Бразилыг дэлхийн хошой аварга болгосон шигшээ багийн бусад алдарт гишүүдийн хувь заяа, мөн зөвхөн Бразилын хөл бөмбөгт л байж болох гайхал төрүүлэм, санаанд багтамгүй үйл явдлууд, хөл бөмбөгийн хаалганы цаадах заль мэх, далд амьдралын талаар маш сонирхолтойгоор өгүүлэх болно.

 

Ангилал : Мэдээлэл | Нийтэлсэн : tmr | Уншсан (74) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.